
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO" үзэсгэлэн нь эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, гадаад болон дотоодын эм, эмийн үйлдвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнтэй танилцах, олон нийтэд сурталчлан таниулах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, боломжуудыг үзэсгэлэнд оролцогч байгууллагууддаа олгодог.
Тус үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хэрэглэгчдийн хувьд эрүүл мэндийн салбарын оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, Олон улсын болон дотоодын эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнтэй танилцах, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, мөн таны бизнест туслах шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах боломжийг олгодгоороо давуу талтай.
Энэхүү үзэсгэлэн нь 2025 оны 09 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд 26дах жилдээ зохион байгуулагдах гэж байна.

ЭМНЭЛЭГ,
ЭРҮҮЛ МЭНДИЙН
ҮЙЛЧИЛГЭЭ

ЭМНЭЛГИЙН
ТОНОГ
ТӨХӨӨРӨМЖ

ЭМ,
ЭМНЭЛГИЙН
ХЭРЭГСЭЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН
НЭМЭЛТ
БҮТЭЭГДЭХҮҮН
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЦАР ХҮРЭЭ
-
Эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн шинжлэх ухаан технологи, инновац, дэвшилтэт технологийг сурталчлан таниулах
-
Ханган нийлүүлэгч байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд танилцуулах, үйлдвэрлэгч-импортлогч-хэрэглэгчдийн хооронд мэдээлэл солилцож тэдний хамтын ажиллагааг бэхжүүлэх
-
Гадны орны үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч байгууллагын бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд сурталчлан таниулах хатын ажиллагааг өргөжүүлэх
-
Эрүүл мэндийн технологи, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн чиглэлээр сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах, харилцан туршлага судлах
-
Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулах, хамт олон байгууллагыг урамшуулах
ОРОЛЦОГЧДЫН ТӨРӨЛЖИЛТ
-
Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд
-
Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл ханган нийлүүлэгч байгууллагууд
-
Эм хангамжийн байгууллагууд
-
Улсын болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагууд
-
Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч байгууллагууд
-
Албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгчийн газар, борлуулагч
-
Олон улсын эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч байгууллагууд
+15,000
ХЭРЭГЛЭГЧИД
+3,000
ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ
+500
B2B УУЛЗАЛТ
Жил бүр 15,000 гаруй үйлчлүүлэгчдэд Эрүүл мэндийн салбарын оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, Олон улсын болон дотоодын эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагуудын бараа бүтээгдэхүүнтэй танилцуулж, Олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох 500 гаруй B2B уулзалтыг амжилттай гүйцэтгэж 3,000 гаруй иргэд үйлчлүүлэгчдэд анхан шатны үзлэг, зөвлөгөөнд хамруулдаг байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ





"ҮЗЭСГЭЛЭНГИЙН ШИЛДЭГ” номинаци шалгаруулалт
Эрүүл мэндийн салбарын хүрээнд зохион байгуулагдаж буй “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” үзэсгэлэнд оролцогчдын идэвх, оролцоо, ажил хөдөлмөрийг үнэлэх, урамшуулах, алдаршуулах зорилгоор жил бүр доорх төрүүдэд шилдгүүдийг шалгаруулж шагнал гардуулдаг. Үүнд:
-
“ШИЛДЭГ ЭМ ҮЙЛДВЭРЛЭГЧ”
-
“ШИЛДЭГ ИМПОРТЛОГЧ БАЙГУУЛЛАГА”
-
“ШИЛДЭГ ИННОВАЦИ ШИНГЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН”
-
“ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”
-
“ШИЛДЭГ ДЭВШИЛТЭТ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ”
-
“ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”
-
“ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА”
-
"ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА"
-
“ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА”
-
“ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ ОЛОН УЛСЫН ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА”
ТАЛБАЙН ЗУРАГ
